Мөс цөмөрч усанд унасан иргэнийг эсэн мэнд гарган авчээ

Хөвсгөл аймаг, Мөрөн сум Нисэх багийн “Дэлгэрмөрөн” голын мөсөн дээгүүр явганаар зорчин явсан иргэн голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар өчигдрийн 13:58 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж иргэн Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:34 цагт аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай “Дэлгэрмөрөн” гол, “Бааст” голын уулзвар Мөрөн сумын Урандөш багийн “Гахайн даваа” гэдэг газар, “Дэлгэрмөрөн” голын 1.7 метрийн гүнтэй уснаас гарган анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд хүлээлгэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *