Сургууль орчмын 102 байршилд явган хүний гарцыг лед гэрэлтэй болгоно

Явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор нийслэлийн сургууль, цэцэрлэг орчмын бүсийн явган хүний гарцанд лед гэрэл хийж эхлээд буй.

Одоогоор 75, 15, 18, 130, 32, 34, 135, 10, 26, 62, 122, 105, 107, 74, 121, 65, 162, 12, 42, 123, 31, 25, 4, 26, 29, 131, 35, 58, 71 дүгээр сургуулийн орчимд лед гэрэл хийх гэж байгаа бол “Хөгжил” цогцолбор сургууль, “Ирээдүй” цогцолбор сургууль, “Өнөр” цогцолбор сургууль, 143, 153, 60, 118, 114, 130 дугаар сургууль орчмынх төлөвлөгөөнд орсон байгааг БШУЯ мэдээллээ.

Харин 2, 11, 22, 24, 50, 107-р сургууль, Баянгол дүүргийн “Оюуны эрин” цогцолбор сургууль , “Боловсрол” цогцолбор сургууль , Баянзүрх дүүргийн 44-р цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургуулийн орчмын замын гарцад лед гэрэл хийжээ.

Нийслэлийн сургууль орчмын 102  байршилд явган хүний гарцыг лед гэрэлтэй болгох юм байна.

Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэний 379 буюу талаас илүү хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртжээ.

Судалгаанаас үзэхэд хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацааг нь өглөө 07:00-08:00, орой 17:00-20:00 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе таардаг байна.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *