Г.Занданшатар: Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар сайд нар нийгмийг талцуулахаа боль

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын асуудал хоёр хүний хэрүүл болж таарахгүй. Женко гэдэг Х.Баттулга ч, Ч.Хүрэлбаатар сайд ч нийгмийг талцуулахаа больсон нь дээр. Хэдэн троллоороо шантаажилж хууль батлуулах, эсвэл хэлэлцүүлэг зогсооно гэж байхгүй. Нэг талаас Цэцэд өгч хэлэлцүүллээ гэдэг. Нөгөө талаас 6 сар барилаа гэдэг. Бид эрүүл саруулаар асуудалд хандаж, улс орны эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, асуудалд хандана гэдгийг хатуу анхааруулъя. Цэцэд өгөөд байгаа нөхдүүд 2013 онд газрыг 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулна гэж хууль баталсан байна билээ. Тэгээд юун хууль зөрчлөө гээд байгаа юм. Ард түмнийг төөрөгдүүлдгээ ордоо боливол таарна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *