“Галд өртсөн өрхийн иргэд сэтгэл зүйн хүнд байдалд байна”

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газар, дүүргийн албан хаагчид осол болсон газар орчимд байсан оршин суугчид болон тэдний хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлжээ.

Тухайн нөхцөлд ажиллаж буй сэтгэл  зүйч: “Одоогийн байдлаар 42 хүн, 23 хүүхэд буудалд байрлаж байна. Бүх хүн айдастай, нойрны асуудалтай байна. СЭМҮТ, дүүрэг, нийслэл, агентлагийн сэтгэл зүйч нар хамтраад одоогийн байдлаар найман хүнд ганцаарчилсан зөвлөгөө өгөх шаардлагатай гэж ярилцлаа. Иргэд түгшсэн, айсан, уйлсан байдалтай байгаа бөгөөд өөрийгөө илэрхийлж чадахгүй байна. Энд 1-84 насны хүн байна. Нэг айлын 12 хүн ч байсан. Нийт 63 айлын 198 хүн энэ байдалд өртсөн гэх мэдээлэл байгаа” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *