Д.ГАНБАТ: Математик, физик, химийн багш нарын цалинг таван сая төгрөгөөс дээш болгох ёстой
Өнөөлрийн /2024,05,02/-ны УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ, “Соёл, шинжлэх ухааны тухай хууль маш чухал. Бид өнөөдөр дэлхийгээс маш их хоцрогдож байна. Супер компьютерүүд хүртэл ороод ирсэн байхад бид бүжиглэж, дуулаад хэдэн өвөрмонгол шиг л байна. Би өмнө нь ч хэлж байсан. Байгалийн шинжлэх ухаан байхгүй болоод байна шүү. Өнөөдөр багш нарын цалин ямар байгаа билээ. Ийм мэргэжилтнүүд бэлтгэхгүйгээр бид хол явахгүй.
Математик, физик, химийн багш нарын цалинг таван сая төгрөгөөс дээш болгох ёстой.
Муу байгаа зүйлсээ ярьж хэлж чадахгүй байж болж байгаа мэт бөөн мөнгө тавиад байдаг буруу” гэлээ.