ЕБС-ийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардал хоёр сая болж нэмэгджээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар цэцэрлэг, Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэн баталсан байна. Ингэснээр Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоол хүчингүй болжээ.

Хувьсах зардал гэдэг нь нэг хүүхдийн хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх, бичиг хэрэг, ном хэвлэл, шуудан холбоо, интернэт ашигласны төлбөр, бага үнэтэй түргэн элэгдэх ахуйн эд зүйлс, хог хаягдал зайлуулах, бусдаар гүйцэтгүүлсэн нийтлэг ажил үйлчилгээ зэрэг юм.

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлж буйгаар шинэчилсэн журамд дараах өөрчлөлтүүд орж байгаа аж. Үүнд:

  • Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн хувьсах зардал 45.5 хувиар буюу 810 мянган төгрөг байснаас 1.4 сая төгрөг болж өссөн.
  • ЕБС-ийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардал 350 мянган төгрөг байсан бол хоёр сая төгрөгт хүргэсэн. Мөн сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын 3.2-14 хүртэлх хувь нь нөхөн хангалтад зарцуулагдана.
  • Сургуулийн өмнөх боловсролын явуулын, нүүдлийн бүлэгт хүүхдийн тооноос хамаарсан итгэлцүүрийг оруулсан. Хувьсах зардлын бүрэлдэхүүнд хүүхэд хамгааллын зардлыг тусгасан. Нарийвчилсан аргачлал гарна.
  • Суралцагчийн тооноос болон байршлаас хамаарсан итгэлцүүрийг шинэчилж, аймгийн төвийн сум болон аймгаас алслагдсан байдлыг харгалзан тооцсон аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *