Н.Номтойбаяр Үндэсний эвслийг тэргүүлэхээр боллоо

Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын тус тус шийдвэрээр улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр Нямтайширын Номтойбаярыг сонгосныг өнөөдөр зарлажээ.
Н.Номтойбаяр улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна гэжээ.
Тэрээр улс төр нь эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байгаагаа илэрхийлж улс төрийг эрүүлжүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэстэн бүгдээрээ баяжих үйлсэд улс төрийн намуудыг “Үндэсний эвсэл”-д эвсэж, нэгдэхийг уриаллаа.

Similar Posts

7 Comments

  1. хийж чадах зүйлсээ л ярьсан байлгүй. чадалтай л гэж хараад байна

  2. Dndaa huuliin daguu unenni mur huun yvdg gedgiig ciherr sonsoj nuder uzlee demjij bgashuuu

  3. Залуу насны ааг омог дүүгээс харагдаж байна. Үнэхээр хийж бүтээе гэж эргэж буцалтгүй шийджээ Номтойбаяр дүү минь амжилт.

  4. Жинхэнэ аавынхаа шийрийг хатаах хүү мөн дөө

  5. Тэгмээрсэндээ. Нүүрсний хулгайчдыг зайлуулъя

  6. Өөрчлөлт шинэчлэлт Номтойбаярыгаа дэмжнээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *