Т.Доржханд: Дэлхий дээр хөрөнгө оруулалт татдаг гол суваг нь Баялгийн сан

Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийг хамтран боловсруулахаар МАН, АН, ХҮН намын дарга нар гарын үсэг зурсан.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2022 оны ногдол ашгийг татварын өмнөх дүнгээр 116,000 төгрөгийг иргэн бүрийн дансанд өнөөдөр шилжүүлэх боломж бүрдэж, 2023 оны ногдол ашиг урьдчилсан байдлаар 286,000 төгрөг байх төсөөлөл гаргасан талаар Засгийн газрын тэргүүн мэдээлэл өгсөн.

Энэ үеэр гурван намын дарга нар Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийг хамтран боловсруулахад гарын үсэг зурсан талаар УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд  байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Популизмаас ангид, бодит прагматик зорилт тавьж асуудлынхаа ард гарья гэвэл улс төржихгүйгээр Баялгийн сангийн асуудлыг шийдье гээд өнөөдөр гарын үсэг зурлаа. Баялгийн сангийн асуудлыг шийдсэн тохиолдолд өнөөдрийн 15 тэрбум ам.долларыг 55 тэрбум ам.доллар болгох боломжтой. Эх үүсвэрээ зөвхөн хэрэглэдэг бус хуримтлуулдаг, өсгөдөг, гаднын хөрөнгө оруулалтыг татдаг, дотоодын бизнесийг дэмждэг боломж нь байгаа. Дэлхий дээр хөрөнгө оруулалт татдаг гол суваг нь Баялгийн сан болсон. Ийм учраас бидний ажил иргэдийн бодит орлогыг өсгөх, том төслүүдээ урагшлуулахад хамтарч ажиллах шийдлийн хүрээнд санамж бичиг байгуулагдаж байна. Үүнийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж шийдвэрлэхэд хатуу тохиролцоо хийсэн. Бид хөгжих цаг болсон. Бие биедээ дэгээ тавьдаг цаг үеийг өнгөрөөж, хөгжлийнхөө төлөө эр зоригтойгоор иргэдийнхээ бодит орлогыг өсгөх чиглэлд хамтарч ажиллах цаг хугацаа ирсэн” хэмээн ярив.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *