Д.Амарбаясгалан: ЭТТ ХК-ийн ногдол ашиг 104 мянга өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийн тухай зэрэг 22 асуудал хэлэлцэж, танилцжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ЭТТ ХК-ийн ногдол ашиг болох ₮104,000 ногдол өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ. Энэ нь татвар суутгагдсан дүн” гэлээ.
2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө өөрсдийн брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансанд нь орно. Шинээр хувьцаа эзэмшигч болсон 893 мянган хувьцаа эзэмшигчийн хувьцааны мөнгө хүүхдийн мөнгөний дансаар шилжиж орохоор зохицуулагджээ.