|

“Шүлсний шинжилгээ өгөхийн өмнө шингэн зүйл ууж, хоол идэж, тамхи татаж болохгүй”

Шүлснээс халдвар илрүүлэх дотооддоо үйлдвэрлэсэн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Энэ талаар АШУҮИС-ийн багш Г.Чимэдлхамсүрэн дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусийг шүлснээс илрүүлэх оношлуурын сав нь 5 мл багтаамжтай. Вирус тээвэрлэгч улаан өнгийн шингэнтэй. Үүнийг ашиглан сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх боломжтой бөгөөд одоогоор манай улс 4000 оношлуурын нөөцтэй байгаа.

Ковид-19-ийн шинжилгээг шүлсээр өгөх зөвлөмж, дараалал:

Шүлсээр шинжилгээ өгөхөөс өмнө амаа зайлаагүй, шингэн зүйл уугаагүй, хоол идээгүй, тамхи татаагүй байх ёстой. Шинжилгээнд өгөх шүлсийг хүчилж гаргахгүй. Амны хөндийд цугласан цэвэр шүлс байх ёстой.

1.      Шүлсийг сорьц цуглуулах саванд хийх

2.      Шүлстэй савыг сайтар таглах

3.      Шүлстэй савыг шинжилгээнд өгөх

Төлбөр төлөх шаардлагагүй. Урьдчилан цаг авахгүйгээр шинжилгээгээ өгөх боломжтой. Шинжилгээг авах цаг богино болсон учир хүний бөөгнөрөл, дараалал үүсэхгүй. Нэг хүнээс шүлсээр шинжилгээ авахад дунджаар 3-5 минут зарцуулж байна.

Шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гарна. Хариуг https://eruul.gerege.mn/public/eruul сайтаас авах боломжтой” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *