|

Австралийн нэгэн тосгонд тэнгэр ягаарсан хачирхалтай хэрэг болжээ

Австралийн нэгэн тосгонд шөнө дунд тэнгэр ягаарсан хачирхалтай явдал болсон байна. Энэхүү зураг танд харь гарагийн дайралт эсвэл “Stranger Things” цуврал дээр гардаг “Upside Down”-ын хаалга нээгдсэн мэт харагдаж магадгүй. Тэгвэл энэхүү явдал Викториа мужийн хойд хэсэгт байрладаг Милдура тосгонд өнгөрсөн лхагва гарагийн (2022.07.20) шөнө болсон байна.

Гэвч энэхүү гэрэл маш энгийн шалтгааны улмаас үүсжээ. Эмийн зориулалттай каннабис ургуулдаг “Cann Group”-ийн нэгэн хүлэмжийн халхавч онгорхой орхигдсон тул тус ягаан туяа үзэгдсэн байна. Милдура тосгоны оршин суугч Тэмми Шумовски “Үнэхээр хачирхалтай байсан. Би ээжтэйгээ утсаар ярьж байхад аав дэлхий сүйрч байна л гээд эхэлсэн” хэмээжээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments