Үе үеийн эмэгтэй парламентчдын чуулган маргааш болно
Үе үеийн эмэгтэй парламентчдын чуулган маргааш Төрийн ордонд болно.
Энэхүү арга хэмжээ нь “Эмэгтэй парламентчдын чуулган-2022” чуулганаас гарсан “Тунхаг бичиг”-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулахад оршиж буй бөгөөд шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга замын талаар хэлэлцэх аж.
Байнгын ажиллагаатай парламентын түүхэнд найман удаа УИХ-ын сонгууль болж, нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа гишүүнээр сонгогдсон байна.
Анх нийт УИХ-ын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол сүүлийн хоёр удаагийн сонгуулиар нийт гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд болон нэмэгджээ.
Чуулганд 1992 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан болон өдгөө ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцох юм байна.