Улсын наадамд 205 соёолон шандасаа сорихоор бүртгүүлжээ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өнөөдөр /2023.07.12/-ийн Соёолон морины уралдаан болох бөгөөд 205 соёолон бүртгүүлжээ. Соёолонгууд 22 километрийн зайд уралдах юм.
Монголчууд соёолонгийн тоосонд орж, бүтэн жилийн хийморь сэргэдэг хэмээн бэлэгшээдэг билээ.