Лүн сумын Засаг дарга С.Даваахүү: Үерийн улмаас хэчнээн айл өрх хохирсон мэдээллийг цуглуулж байна

Төв аймгийн Лүн сумын нутагт долдугаар сарын 1-ний 17:00 цагийн үед үер бууж гурван айлын гэр нурж, зарим айлын хашаа эвдэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй.

Төв аймгийн Лүн сумын Засаг дарга С.Даваахүүгээс нөхцөл байдлыг тодруулахад “Энэ асуудал жил болгон давтагддаг. Өөрөөр хэлбэл манай нутагт хоёр жилийн давтамжтайгаар үер бууж байна. Заримдаа үер жил дараалан буухыг ч үгүйсгэхгүй. Иймээс эрсдэлийг тооцож, эхний ээлжид сумын төвийн айлуудыг хохироохгүй байх үүднээс арга хэмжээ авах нь чухал. Манай сумын төвд 1000 гаруй хүн ам амьдардаг. Сая буусан үерийн улмаас хэчнээн айл өрх хохирсон талаарх мэдээллийг ААН-үүд болон иргэдээс цуглуулж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *