ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сайн

Аргын тооллын 2 сарын 2, Сугар гараг. Билгийн тооллын 22

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ТАВАН ШАР УЛААН БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 08.19-17.52
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 2 сарын 2, Сугар гараг. Билгийн тооллын 22, Салхины эх одтой, улаан бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments