Танилц: Хоёрдугаар сард болох барилдааны хуваарь
Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарыг гаргажээ. Энэ сарыг дуустал Монгол бөхийн өргөөнд уламжлалт хэлбэрийн нэг улс аймгийн алдар цолтны, гурван аймаг цэргийн цолтны барилдаан болох юм. Мөн “Алтан цом”-ын төлөөх барилдааны хоёрдугаар тойрог үргэлжлэх ажээ.
Хоёрдугаар сарын барилдааны хуваарь:
17-нд 11:00 цагаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
18-нд 11:00 цагаас Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
23-нд 11:00 цагаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
25-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн 100 жилийн ойд зориулсан Баян-Өндөр сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд:
26-нд 15:45 цагаас Орхон & Өмнөговь
26-нд 19:45 цагаас Увс & Завхан
27-нд 15:45 цагаас Сүхбаатар & Архангай
27-нд 19:45 цагаас Булган & Баян-Өлгий
28-нд 15:45 цагаас Төв & Дорноговь
28-нд 19:45 цагаас Ховд & Баянхонгор
29-нд 15:45 цагаас Говьсүмбэр & Өвөрхангай
29-нд 19:45 цагаас Хөвсгөл & Сэлэнгэ