АТГ: Эрүүгийн 859 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны гуравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Түүнчлэн эрүүгийн 859 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 830 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 6 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *