|

Ц.Туваан 50 мянган долларын лобби гэрээнд гарын үсэг зурсан уу

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжгүй гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж, түр завсарлалаа.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан гэх ноцтой зүйл ярьлаа.

Тэрбээр “Үнэндээ сонгууль будлиулах ажлыг АН хийж байна. Ц.Туваан гарын үсэг зурж, АНУ-ын  компанитай байгуулсан 50 мянган ам.долларын лобби гэрээ байна. Гэрээг дөрөвдүгээр сарын 12-оос зургадугаар сарын 12 хүртэл байгуулсан байна. Энэ ямар учиртай юм бэ Ц.Туваан гишүүн ээ” гэв.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Ц.Туваан “АН 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч хэн нэгэнд төлөөгүй. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх. Манай нам тийм баян биш” гэсэн юм.

Энэ тухай www.foreignlobby.com сайтад нийтлэгджээ. Нийтлэлд “Монголын Ардчилсан нам АНУ-ын “DCI Group” нэртэй лобби фирмтэй 50 мянган ам.долларын үнэтэй гэрээ хийсэн. Уг гэрээ нь дөрөвдүгээр сарын 12-оос хэрэгжиж эхэлсэн талаар бичжээ.

 

 

Гэвч Монголын талаас гарын үсэг зурах хэсэгт Ц.Тувааны нэр байгаа ч гарын үсэг нь түүний гарын үсгээс зөрж байгаа юм.

АНУ-ын гэрээн дэх гарын үсэг
АН-ын тушаал дээрх Ц.Тувааны гарын үсэг

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *