Х.Баттулга: МАН-ыг тараах нь түүхэн үүднээс миний өөртөө хүлээсэн үүрэг
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “МАН-ы зүгээс намайг Монгол Улсын Ерөнхйилөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүй байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй. Тэдний энэ арчаагүй үйл ажиллагаанд миний улс орныхоо төлөө зүтгэх цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй гэдгийг мөн онцлон дурдах байна. Нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм.
МАН цэрэгжиж, хууль бусаар төрийн эрх мэдлийг авахаар улам бүр эзэрхийлж байгаа үйлдэлтэй тэмцэх нь миний гол зорилго. Улсын дээд шүүх хариуцлагатай хандаж, уг асуудалд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэж итгэж байна. МАН-ыг тараах нь түүхэн үүднээс миний өөртөө хүлээсэн үүрэг гэж ойлгодог” гэлээ.