Умард Солонгосын дараагийн удирдагч хэн бэ?
Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаагаа “их удирдагч” гэж нэрлэсэн нь түүний эцгийнхээ залгамжлагч болох магадлалыг улам нэмэгдүүлж байна.
Баасан гарагт Ким Жон Ун охины хамт нийслэл Пёнян хотын хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан тухай Умард Солонгосын төрийн төв хэвлэл Родон Синмун сонин Бямба гарагт мэдээлжээ.
Уг мэдээнд “Аугаа удирдагч нар нам, засгийн газар, цэрэг армийн боловсон хүчний хамт хүлэмжийн аж ахуйтай танилцлаа” гэж өгүүлсэн байна.
Умард Солонгосын төв хэвлэл Кимийн охины оролцсон нийт 26 арга хэмжээний талаар өнгөрсөн хугацаанд мэдээлэхдээ анх удаа түүнийг “их удирдагч” гэж нэрлэсэн нь энэ болохыг судлаачид мэдээлжээ.
“Умард Солонгосын ‘хяндо’ гэсэн нэр томьёо нь зөвхөн дээд удирдагчид, тэдний залгамжлагчдад хамаатай байдаг. Ким Жү Эг ингэж нэрлэсэн нь түүнийг Умард Солонгосын дараагийн удирдагч болж, Ким Жон Уны залгамжлах өндөр магадлалтай болсныг харуулж байна” гэж Сэжон хүрээлэнгийн Солонгосын Хойгийн Стратеги Судалгааны Төвийн захирал Чон Сон Чан тайлбарлажээ.
Тэгвэл 2020 онд Умард Солонгосын Удирдагч Ким Жон Ун өвдөх үед түүний дүү болох Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн дэд дарга Ким Ё Жон олны анхаарлын төвд орж байв.Тэрээр асуудал гарвал удирдлагыг гартаа авахаар бэлтгэгдэж ирсэн юм. Түүний хувьд 1987 онд төрсөн, Ким Жон Ун-тай хамт Швейцарт сурсан, компьютерын нарийн мэргэжилтэй, гэр бүлтэй, гэр бүлийн байдал нь төрийн маш нууцын зэрэглэлд ордог.
Тухайн үед түүнийг Умард Солонгосын дараагийн Удирдагч гэх таамгууд ч гарч байв.