Манай улсын хүн амын 4 хувийг казак угсаатан эзэлдэг
Манай улсын нийт хүн амын 4 хувийг угсаатан эзэлдэг байна. Монгол Улсын харьяат казах угсаатнуудын 49.9 хувь нь эрэгтэй, 50,1 хувь нь эмэгтэй аж. Казахууд баруун бүсийн хүн амын 26.5 хувийг эзэлдэг бөгөөд Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул болон Улаанбаатар хотод оршин суудаг байна. Баян-Өлгий аймагт нийт Казах иргэдийн 76,5 хувь нь амьдардаг тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.