Инээдмийн баяр буюу “Тэнэгүүдийн өдөр”
Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг Орос, Герман, Франц, дорно дахины зарим улс орнуудад ч инээдмийн өдөр, гэм хоргүй хөнгөн шоглол наргианы өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг зарим орон “Инээдмийн өдөр” гэж нэрэлдэг бол заримд нь “Тэнэгүүдийн өдөр” гэж нэрлэдэг байна.
Энэ өдрийг тэмдэглэдэг болсон түүх :
Энэ хөгжилтэй баярыг тэмдэглэдэг болсон талаар янз янзын яриа хувилбар байдаг. Нэг хэсэг нь эртнээс хаврын баяр болгон дөрөвдүгээр сарын эхний өдөр тэмдэглэж инээд наргиан болдог байсан гэнэ. Харин нөгөө хэсэг нь дундад зуунаас гэр бүл, найз нөхдөдөө инээд бэлэглэн эл өдрийг тэмдэглэдэг байсан гэнэ.
Олон нийтийг хуурсан нь :
1860 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр цахилгаан мэдээгээр “Цагаан арсланг угаах ёслол 11,00 цагаас Тауэрт болно гэсэн таржээ. Хэрэгт дуртай хүмүүс энэ цагт нь Тауэрийн хаалганы дэргэд бөөгнөрөн тэр сонин ёслолыг хүлээсэн ч дөрөвдүгээр сарын 1-ний шоглоом болохыг гэнэт ухаарсан байна. Англид эннэ өдрийг бүх тэнэгүүдийн өдөр гэж нэрлэдэг байна.
Орост дөрөвдүгээр сарын 1-нд Чукоткоос олдсон арслан зааны тугалыг амьтны хүрээлэнд анх удаагаа олон нийтэд үзүүлнэгэсэн кзар хэдэн хоногийн өмнө гарсан байна. Олон хүн цугларсны дотор Сибириэс нэгэн дунд сургуулийн багш эмэгтэй хэсэг сурагчаа дагуулан очсон байсан гэдэг.
1957 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Би-Би-Си телевизийн сувгаар Швейцарьт гоймон тариалж ургац авсан тухай сурвалжлага гарсан байна. Тариачид талбайд ажиллаж , чанасан гоймон хурааж байгаа дүрс үзүүлээд нэвтрүүлэгч нь ХАА-н эрдэмтэд олон жилийн ажлынхаа үр дүнд салбарт ер бусын ололт, нээлт гарсан тухай мэдээ уншжээ. Нэвтрүүлгийн дара аредакцийг үзэгчдийн захидал дарсан гэдэг.