УИХ дахь намын бүлгүүд хуралдана
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн баасан гаригт хуралдаж дараагийн долоо хоногт парламентаар хэлэлцэх асуудлын дарааллыг гаргадаг. Тус зөвлөлд УИХ-ын дарга, дэд дарга нар, бүлэг, Байнгын хороодын дарга нар багтдаг юм. Зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдахаас гадна нэг Байнгын хороо, нэг түр хороог хуралдуулахаар төлөвлөжээ.
10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан эхэлнэ.
14.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
- Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн 2020.05.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
- Байнгын хорооны тогтоолын төсөл (Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай)
- Байнгын хорооны тогтоолын төсөл (Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай)
- Боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ерөнхий мэдээлэл, боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл
- 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих явц, бэлтгэл ажлын талаараар БШУ-ы сайдын мэдээллийг сонсоно
14.00 цагаас Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо хуралдана
- Түр хорооны тогтоолын төсөл (хаалттай)