ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн ордонд “Аутизм ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг зохион байгуулна
Дөрөвдүгээр сарын 2-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Аутизм ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг зохион байгуулна.
09.00-12.00 цагт: Монголбанканд: “Банкны хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг” хэлэлцүүлэгтэй.
10.00 цагт: УИХ-ын ажлын хэсгүүд болон байнгын хороод хуралдана.
10.00 цагт: НҮБ-ын байранд: Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах, Япон улсын Засгийн газраас санхүүжүүлж буй төслийн нээлт болно. Утас: 8817-1166.
11.00 цагт: МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвд: БШУЯ, МУИС, ЮНЕСКО-той хамтран байгалийн ухааны судлаач, залуу энтерпрёнерүүд, их дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчид, судлаачдыг чадавхжуулж, инновац, инженерчлэлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн нээлт болно.
12.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: “ШИНЭ ЦАС-2024” каллиграфийн нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11.00 цагт: “Ядуурал, хямралын эсрэг БОЛОВСРОЛТОЙ иргэн ирээдүйд зогсоно” сэдвээр иргэн М.Төртогтох мэдээлнэ.
11.30 цагт: “Бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн өв соёлын нийгэмлэг” ТББ-аас Бэлчээрийн тухай хуулийг эсэргүүцэж мэдэгдэл хийнэ.
-“Зайсан Хилл” цогцолборт: Шог зураач А.Бат-Эрдэнэ, Д.Цогт, С.Болд нарын “Учир начир, хачир” шог зургийн үзэсгэлэн гарч байна.