Б.Дуулим: 4-р курсын эгч нартаа дуудсан цагт нь очиж доромжлуулдаг байсан
Жүжигчин Б.Мишээл, Эмоци хамтлагийн Жeрри буюу Бадамжав, Номин нар СУИС-д сурдаг байхдаа доод курсынхаа охидыг зоддог байсан талаар хохирогчид нь шүгэл үлээсэн ба энэ асуудалтай холбоотойгоор цахим орчинд тухайн жүжигчид шүүмжлэл дагуулаад буй. Энэ асуудлаар Дуучин Б.Дуулим дээрэлхэлтэд өртөж байсан талаараа цахим хуудсандаа бичжээ.
Тэрээр, “Суис ч гэлтгүй урлагийн сургуулиуд тийм. Ситид сурдаг байхад 1р курсдээ ч яахав тэгээд гайгүй төгсөж байсан манай 4ийнхэн ч гайгүй гоё ах эгч нар байлаа. 2р курсд ороод 4ийнхэн төгсөөд дараагийн 4р курсийн ах эгч нартаа алуулдаг байсан үнэндээ. Ялангуяа эгч нар бол камергүй өрөөнд дуудаж байгаад намайг бол үнэхээр болох болохгүй үгээр өмссөн зүүсэн нэр алдар гэр бүл удамаар минь доромжилж байлаа… Өөдөөс нь ч эгцэлж харж болохгүй эээ бурхан минь….Ямар сайндаа л аав ээжээсээ хүртэл нууж дуудсан цаг болгонд нь сургуульд очиж доромжлуулдаг байсан… Тэвчихийн араггүй аймараар их хэлүүлсэндээ. Ах эгч нэрээр хүндлэл хүсч дээрхлэлт, зодуур, хэл амаар доромжлохыг ДЭГ гэж ойлгоцгоодог. Би ч бас ийм үеийг дайраад гарсаан. Одоо бол гэмгүй сайхан царайнууд шдээ яривал яримаар л байна” гэжээ
Одноо ч билүү бас 1 залуухан жүжигчин эмэгтэй үерхэж байгаад салсан найз залуусаа айхтар архагуудаар зодуулдаг гэж сонсож байсан. Дөлгөөн гээд бас жүжигчин нөхөртэйгөө хамт инфлюнсeр тэр ч гэсэн өмнө нь иймэрхүү юм бичиж байсан. Тэр үед СУИС бол хогийн орк уламжлалтай сургууль юм байна гэдгийг мэдсэн. Бараг хүчирхийлэл тэр сургуульд хэвийн үзэгдэл болсон юм байна билээ. Төгссөн хэд нь энд тэнд очиж ажиллаад хогийн уламжлалаа түгээдэг биз. Нөгөө атигар Набаг үзэн ядаад байдаг. Хогийн савнуудаас дээр байх оо.