Дорнод аймгийн матад суманд хээрийн түймэр гарч, 700 га талбай өртжээ

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Өлзийт” гэдэг газар хээрийн гал түймэр гарч 700 га талбай шатсан байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2024.04.09/ өдрийн 18:55 цагт ОБГ-т ирсэн бөгөд тус аймгийн Матад суманд байрлаж буй Онцгой байдлын газрын алба хаагчид, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж, түймрийг 21:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 700 га талбай өртөж шатсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *