Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах Ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан тухайн Ажлын хэсгүүд нь

  • Зөрчилтэй эзэмших, ашиглах эрхтэй газар, хайс, хашаа, байгууламж;
  • Хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм зөрчсөн барилга байгууламж;
  • Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түр байгууламж, өргөтгөл;
  • Хаягийн байгууламж, самбар, гадна хаяг;
  • Гэрэлтүүлгийн шон, замын тэмдэг тэмдэглэгээ;
  • Гудамж талбайн хогийн сав, хог хаягдал зөөх, тээвэрлэлт;
  • Инженерийн шугам сүлжээний онгорхой таг, гадаргын ус зайлуулах сүлжээ, трапп, хоолой;
  • Авто замын байгууламж, хашлага, явган хүний замын эвдрэл;
  • Оршин суух бүсэд газрын зориулалтыг зөрчиж, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг;
  • Суурьшлын бүсэд байрлах шатахуун түгээх станц;
  • Суурьшлын бүсэд байрлах хайрга, дайрга олборлох, барилгын материал үйлдвэрлэл, бетон зуурмагийн үйлдвэр;
  • Гудамж, зам талбайд үүссэн хур хог хаягдал, бохирдсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгө;
  • Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гадна орчны стандарт;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй төлөвлөлт;
  • Гадна фасад, засвар үйлчилгээ;
  • Хотхон, хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламж зэргийн зөрчлийг арилгаж, иргэд таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.

Ингэхдээ зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон зөрчил гаргаж барьсан барилга байгууламжийг албан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах зэргээр шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг авч, Хотын стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Иргэн та өөрийн ойр орчмын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг 1800-1200, 11-310005 утсаар мэдээлэх боломжтой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *