Сэлбэ голоос 50 орчим насны эмэгтэй хүний цогцос олджээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд нэг хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс өчигдөр \2024.04.18\ 20:04 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, хаяг тодорхойгүй 50 орчим насны эмэгтэй хүний цогцос “Сэлбэ” голын эргээс гурван метр, 80-90 см гүн тогтсон байжээ. Аврах багийнхан 15 минут ажиллаж тус цогцосыг голын уснаас гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.