ҮАГ: Өчигдөр УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших 23 хүн мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт өчигдрөөс хүлээн авч эхэлсэн. 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 21:00 цагийн байдлаар бие даан нэр дэвшигч 23 хүн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн талаар Үндэсний аудитын газраас мэдээлжээ.