О.Мөнхжин ажилтнууддаа “Mental Day” буюу сэтгэцийн эрүүл мэндийн чөлөө өгдөг байxаар шийдвэрлэжээ

ДЭМБ-ын 2001 оны тайлан мэдээнд дэлхийд 450 сая сэтгэцийн эмгэгтэй иргэн байдаг гэсэн дүн байсан. Тэгвэл энэ дүн 2019 он гэхэд 970 сая болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй болж байна гэсэн үг. Үүнээс сэтгэл гутрах эмгэгтэй 280 сая, сэтгэл түгших эмгэгтэй 301 сая хүн байгаа нь дийлэнх хувийг эзэлж буй аж.

Манай улсын хувьд 2013 онд СЭМҮТ-ийн улсын хэмжээнд хийсэн судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай гэсэн үр дүн гарчээ. Ингэхдээ 18-64 насныхны дунд ойролцоогоор

-5 хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй

-6 хүн тутмын нэг нь органик бус нойрны эмгэгтэй

-8 хүн тутмын нэг нь тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгааны эмгэгтэй

-15 хүн хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй

-16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.

Тэгвэл “IHC” компани ажилчиддаа “Sick Day” буюу өвчтэй өдрийн чөлөө өгдөг байсан бол өнөөдрөөс эxлэн “Mental Day” буюу сэтгэцийн эрүүл мэндийн чөлөө өгдөг байxаар шийдвэрлжээ.

“IHC” компаний захирал О.Мөнхжин цахим хуудсандаа

“Xүн зарим үед xүсээд ч орноосоо босмооргүй, ажил xиймээргүй, сэтгэл санаа урвагар үе байдаг. Ер нь сэтгэлээр унасан үедээ түүнийгээ эмчлэx цаг xугацаа, зав зай xэрэгтэй.

Xудал xэлээд л, өнөөдөр сэтгэл таагүй байна гээд ажилдаа ирэxгүй байx явдал гараxгүй гэж залуусдаа итгэдэг тул өнөөдрөөс эxлэн xэрэгжүүлж эxэллээ.

Угаас сэтгэл xямралтай байгаа xүнээс бүтээмж xүсээд нэмэргүй. Тэрний оронд амарч сэргээд маргааш нь илүү өндөр бүтээлтэй ирсэн нь дээр” хэмээн нийтэлжээ.

Монголын хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт муу байдаг бөгөөд буруу ойлголтыг засахын тулд онол практик солилцох эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Ингэснээр Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг үнэлж, цаашдын зорилтыг тодорхойлж, нотолгоонд тулгуурласан сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг хөгжүүлэх анхны алхам хийж болохыг мэргэжилтнүүд хэллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *