Нийслэл ирэх сарын 2 гэхэд 600 шинэ автобустай болно
Манай улс БНХАУ-ын “Yutong Bus” компаниас 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдаж авч байгаа билээ.
“Одоогийн байдлаар 485 шинэ автобусыг хотод авчирсан. Өнөөдөр орой 50 автобус нэмж ирнэ. Ирэх сарын 2-н гэхэд 600 автобус бүгд Улаанбаатарт ирсэн байхаар төлөвлөгдсөн”-ийг Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ.
Улаанбаатарт ирсэн 485 автобуснаас 115-ыг нь хувийн гурван компанид долоон жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр өгчээ.
Нийслэлийн зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэл хийж бүх чиглэлд өөрчлөлт оруулсан ч бүтэлгүйтэж 71 чиглэлийг хуучнаар нь явуулж эхэлсэн юм.