Шүүгчийн сонгон шалгаруулалтын цахим системд алдаа гарч, шалгалтыг хүчингүй болгожээ

Ойрын өдрүүдэд Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг өөрийн байрандаа шат дараатай зохион байгуулж байгаа аж.

Гэвч өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хуваарийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн салбар эрх зүйн мэдлэг чадварын шалгалтыг зохион байгуулсан ч хүчингүй болжээ.

Учир нь шалгалтын явцад сонгон шалгаруулалтын цахим системд алдаа гарсан байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн салбар эрх зүйн мэдлэг чадварын шалгалтыг хоёрдугаар сарын 6-ны 08:30 цагт авахаар дахин товложээ.

Шалгалтын товыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хурлаас тогтоосон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *