Х.Булгантуяа: Даатгуулагч олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломжийг бүрдүүлнэ

Мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа орлогын тодорхой хувийг өвлүүлэх эрх зүйн орчныг Нийгмийн даатгалын багц хуулиар бий болгосон гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээллээ.

Тэрбээр “Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн тэтгэврийн шимтгэлийн хоёр хувь нь бодит байдлаар мөнгөжнө.Энэ нь эдийн засаг, төсвийн орлого нэмэгдэх тусам хоёр хувь нь өсөж, бодитоор мөнгөтэй байх тогтолцоо руу шилжиж байна. Иргэдийн тэтгэврийн шимтгэл, дээр нь баялгийн хуваарилалтаас хуримтлал үүсээд ипотекийн зээл зэрэг өөрт хэрэгтэй үйлчилгээнд зарцуулах бүрэн эрхийг нь нээж өгнө.Даатгуулагч олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломжийг бүрдүүлж байгаа. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоонд тусгаж өгөөд, татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж, санхүүгийн зах зээлд оролцох боломжийг нь нээж өгсөн” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *