М.Анхцэцэг Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
Ташкент-2021″ хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ын амжилтаар хүрэл медаль хүртсэн байна.