Угаарт өртсөн 11 настай хүү нас барж, ээж нь хүнд хордлоготой байна
Энэ сарын 21-ний өдөр ээж хүү хоёр угаартаж, 11 настай хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Уг хэргийн талаар НЭМҮТ-өөс тодруулахад, “2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 25 минутад “Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо … тоотод эхнэр, хүүхэд 2 угаартсан байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу түргэн тусламжийн баг хаяг дээр 11 минутын дараа очиход 11 настай 1 эрэгтэй хүүхэд нас барсан байдалтай, 40 настай 1 эмэгтэй хүн угаарын хүнд зэргийн хордлоготой байсан” гэлээ.