Ц.Элбэгдорж: Цагалбарын дансанд байгаа 13 саяыг хөдөлгөх хэрэг гарлаа
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Ачит Ихт” ХХК-ийн асуудлаар яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас хүргүүлсэн байна.Өнөөдөр /2024.04.25/-нд ЦЕГ, ЭЦА-наас хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Тодруулбал, “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, нууц гэрээгээр 14.5 сая ам.доллар төвлөрүүлсэн байдал, Ц.Элбэгдорж ба П.Цагаан нарын харилцсан Viber чат зэргийг дэлгэн үзүүллээ.
Түүнчлэн Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг яллагдагчаар татах санал хүргүүлсэн талаар мэдээлсэн юм.