Л.Болдхүү: Ломбард авто машиныг өмчлөлдөө авчхаад GPS суурилуулдаг нь мөрдөж, мөшгөх гэмт хэргийн шинжтэй үйлдэл

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар өнөөдөр /2024.04.25/-нд хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хүний хувийн мэдээлэл алдагдсантай холбоотой ХЭҮК-т ирсэн зарим гомдол болон шийдвэрлэлтийн талаар дараах мэдээллийг референт Л.Болдхүү мэдээлэл өглөө.

Тэрээр, “Автомашины ломбардын үйлчилгээ үзүүлж буй байгууллагатай холбоотой ноцтой гомдол бий. Ломбардын компани холбогдох гэрээгээр тухайн хүний авто машиныг өөрийнхөө өмчлөлд авсан мөртлөө машинд нь давхар GPS буюу байршил тогтоодог төхөөрөмж суурилуулдаг.

Хамгийн хорлонтой нь үүнийг суурилуулахдаа тухайн машины жолоочид хэлдэггүй. Үүнд комиссын зүгээс маш хатуу байр суурьтай байгаа. Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлд заасан хүнийг хууль бусаар мөрдөж, мөшгөх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан үйлдэл” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *