Цэрэг татлага энэ сарын 4-нөөс эхэлнэ

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 4-6-ны хооронд болно. Ээлжит цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байна.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль.

Цэрэг татлагын байранд очихдоо:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
  • Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *