Улаанбаатар хотод худаг гаргах зөвшөөрөл олгохгүй
Нийслэл хот, зуслан, суурьшлын бүсэд нэгдсэн төлөвлөлтгүйгээр ундны усны зориулалтаар худаг гаргадаг. Гэтэл энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, улмаар хүрээлэн буй орчин, хөрс усны бохирдлыг бий болгож, усны нөөцийг хомстуулах шалтгаан болж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод худаг гаргах зөвшөөрлийг олгохгүй байх шийдвэрийг хэрэгжүүлж буй аж.
Усны тооллогын 2023 оны дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд нийт 17000 худаг, улсын хэмжээнд 70452 худаг байна.
Усны газраас тоолууржуулалтын хоёрдугаар аяныг өрнүүлэн, усны нөөцөд тулгуурласан менежментийг хэрэгжүүлж, худгийн зөвшөөрлийг тоолууржуулалтын системтэй уялдуулах нь ус ашиглалтын балансыг нарийвчлан тодорхойлох, усны нөөцийг хэмнэх, улмаар бохирдож, хомстохоос хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх арга замын нэг гэв.