ТЕГ: Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүллээ

Татварын ерөнхий газар нь үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэх, татвар төлөгчийн болон татварын албаны мэдээллийн нууцлалтай, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлснийг “Дижитал информэшн” ХХК-аас баталгаажуулж, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрчилгээ гардууллаа.
Татварын ерөнхий газрын үйл ажиллагаанд дээрх олон улсын стандартыг нэвтрүүлснээр дараах үр дүн гарах юм. Үүнд,
• Мэдээллийн аюулгүй байдал эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, энэ талаарх ойлголт, мэдлэг нь байгууллагын соёлын салшгүй хэсэг болно.
• Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх нөхцөл шаардлагыг тодорхойлж, эрх зүйн баримт бичгийг батлуулж, түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
• Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлж, хянаж, хүрсэн түвшинг хадгалж, үл нийцлийг арилгаж, тасралтгүй сайжруулах боломж бий болно.
• Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хөндлөнгийн аудитын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, сертификат гардан авсан байна.
• Татварын ерөнхий газрын үндсэн үйл ажиллагаанд тасалдал үүсэх эрсдлийг бууруулна.
• Татвар төлөгч, дотоод гадаад сонирхогч талуудад итгэл үзүүлснээр татварын албаны нэр хүндэд эерэгээр нөлөөлж, татварын орлого өснө.
• Татварын зорилгоор гадаадын эрх бүхий байгууллагатай харилцан мэдээлэл солилцох стандартын шаардлагуудыг бүрэн биелүүлсэн байна.
Монголын татварын алба нь татвар төлөгчийн хүсэлтээр татвар төлөгчөөр болон татварын төрлөөр бүртгэх, татвар ногдох хөрөнгийг бүртгэх, татварын тайлан хүлээн авах, хяналт шалгалт хийх, татварын тооцооллын данс хөтлөх, татвар төлөх, буцаан олгох, татварын өр хураах, татвар төлөгчид үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгчийн хүсэлт гомдол, маргааныг шийдвэрлэх, гадаадын эрх бүхий байгууллагатай татварын зорилгоор харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаа болон тэдгээрт хамаарах мэдээллийн систем, хүний нөөц, дотоод хяналт, мэдээллийн технологийн дэмжих үйл ажиллагаа болон дэд бүтэц гэсэн үйл ажиллагааг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллага юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *