Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө
Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн удирдлага, ахмадууд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө. Энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.
Мөн цаашдын хүүхдийн байгууллагын зорилт, хүүхэд хамгааллын эерэг өөрчлөлтийг хэрхэн бий болгох талаар санал сонсож, ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн юм.