ӨНӨӨДӨР: Зээлийн хүүг бууруулах хуулийн төслийн талаар мэдээлнэ

Өнөөдөр /2024.05.09/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна. 


  • 09:00-13:00 цагт: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: Төлөвшил, сорилт” хэлэлцүүлэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.
  • 10:00 цагт: Жижиг гол, горхины эх татмыг ойжуулах аяны талаар мэдээлнэ. Ойн газар, утас: 8803-8882.
  • 11:00 цагт: “Бурханы шашны гадаад харилцаа” эрдэм шинжилгээний хурал Гандантэгчэнлин хийдэд болно.
  • 11:00 цагт: Монголын зээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо бүх төрлийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийн талаар мэдээлнэ. Зууны мэдээ мэдээллийн төвд.
  • 11:00-11:30 цагт: Ялалтын баярт зориулсан ахмад дайчдын хүндэтгэлийн жагсаал болно. Офицеруудын ордноос Жуковын талбай хүртэл жагсч, маршал К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.
  • 12:00 цагт: УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданы талаар ШИНЭ нам мэдээлэл хийнэ. Могул тауэр, утас: 9191-8905.
  • “Innovation Hub”-д Японы Токио хотын Шинагава дүүргийн захирагч болон холбогдох албан хаагчид Нийслэлийн бизнес инноваци хөгжлийн газартай танилцана. Утас:8805-9005.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments