Увс аймагт 13 настай охин чононд бариулсан ч амьд гарчээ

Увс аймгийн Өлгий суманд аавтайгаа хонь хариулж явсан 13 настай охин руу чоно дайрсан ч амьд гарч чаджээ.

Энэ тухайгаа охин Увс телевизэд өгсөн ярилцлагадаа “Хонь усалж байтал мал гэнэт үргэсэн. Хойшоо хартал юу ч харагдахгүй байсан хэрнээ гэнэт чоно гараад ирсэн. Урд талынхаа хоёр хөлийг миний мөрөн дээр тавиад зүүн талын мөрийг маань хазах гэж оролдсон. Тэгэхээр нь би баруун гараараа цохьсон юм. Гэтэл миний гарыг хазчихсан. Би дахин дахин цохиж, аавыгаа дуудсан. Аав уурга, чулуу шидсэн” гэжээ.

Охинд сумын эрүүл мэндийн төв анхан шатны тусламж үзүүлсэн байна. Улмаар аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын болон гэмтлийн тасгаас шаардлагтай шинжилгээг хийж, галзуугийн вакцинд хамруулжээ. Охины биеийн байдал хэвийн, хүзүү, гар, мөр зэрэг биеийн хэсгүүддээ шархтай. Мөн хазуулсан гаранд гурван оёдол тавьжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *