“АПУ ДЭЙРИ” ХХК: Сүүний үйлдвэрийн өргөтгөл барилгын төмөр бетон суурь цутгалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2024 оны 05 сарын 20-ны өдөр

1. ТЕНДЕРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ.

Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл барилгын төмөр бетон суурь цутгалтын ажил

Тендерийн дугаар: APUDE-04/2024

Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 05-р сарын 22-ны 17:00 цаг.

Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 06-р сарын 03-ны 16:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус барилгын Төмөр бетон суурь цутгалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга тэнхлэгээрээ 51,4х38,7х13м 53,35х38,7х18,9м гэсэн хэмжээтэй төмөр хийцтэй үйлдвэрийн барилга.

Апу Дэйри Сүүний үйлдвэрийн барилгын ажил: барилгын төмөр бетон суурь цутгалтын ажлыг гүйцэтгэх

Барилгын төмөр бетон суурь нь аяган болон шугаман суурь хосолсон хийцтэй.

  1. Барилгын төмөр бетон суурийг зураг төслийн дагуу угсрах.
  2. Багана болгонд ус, чийг тусгаарлах хар тосон түрхлэг /мастика/ түрхэх.
  3. Цутгамал багана хананд уур тусгаарлалт, дулаалга, хамгаалалтын үе хийх.
  4. Суурийн ажлыг гүйцэтгэх хугацаанд хөрсний усыг зайлуулах арга хэмжээг авч байнгын хяналтдаа байлган ажлыг хийж дуусгах.
  5. Захиалагчаас нийлүүлэх анкер боолтыг сууринд оруулан угсарч гүйцэтгэх.

Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.

Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:

  1. “Цутгамал бетон, төмөр бетон” БНбД 52.02.05
  2. “Цутгамал төмөр бетоны ажил гүйцэтгэх ажил” БНбД 52.102.04
  3. “Цутгамал төмөр бетон бүтээцийн хийц хэсэглэлийн альбом” Г1.220.1-1Г.Д1- 2020
  4. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” БНбД 12.03.04
  5. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12.04.06
  6. “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД 12-101-05
  7. Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль норм, дүрмүүд.

2. ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА.

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
  2. Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА3.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оныг дуустал хүчинтэй байна.
  3. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
  4. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 05 сарын 22- ны 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.

Тендерийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ийн байр
Төслийн бичиг хэргийн ажилтан Д.Цанцалдулам, утас: 88227432,
И-мэйл: tsantsaldulam.d@apu.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *