Б.Ууганбаяр: Эмч, эмнэлгийн ажилтнууд ажилдаа алхаж ирж байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Өнөөдрөөс эхлэн автомашинууд QR зодоор цагийн хязгаарлалттай явж байгаа. Зарим иргэд эмнэлгийн ажилтнуудыг хувийн унаагаараа цагийн хязгаарлалтгүй явж байна гэж буруу ойлгож байна. Эрүүл мэндийн сайд хүртэл хувийн атомашинаараа цагийн хязгаарлалтын дагуу явж байна. Зарим эмч нар ажилдаа алхаж ирж байгаа. 11 цагийн мэдээллийг хийх гэж бид мөн алхаж ирсэн” гэлээ.