ЦЕГ: 45 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл хулгайлсан бүлэг этгээдүүдийг шалгаж байна
Сүүлийн жилүүдэд автомашин хулгайлах гэмт хэрэг эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас нийслэл хотын хэмжээнд тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг бүлэглэн үйлддэг этгээдүүдийг олж тогтоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил арга хэмжээг зохион байгуулж байна.
Уг ажиллагаагаар ашиг олох зорилгоор нийслэлийн дүүргүүдээс бусдын автомашин эд зүйлийг тонох, худалдан борлуулах, тээврийн хэрэгсэл хулгайлах 45 удаагийн үйлдэл гаргасан бүлэг этгээдүүдийг тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тодруулбал, 16 настай эрэгтэй А, П нар нь БГД-ээс 9, БЗД-ээс 10, СБД, СХД-ээс тус бүр 11, ЧД-ээс 4 удаа нийтдээ 45 автомашин хулгайлсан нь тогтоогдоод байна.