ӨНӨӨДӨР: ШУА-ийн Их сургуулийн нээлт болно

Зургадугаар сарын 6-ны пүрэв гарагт болох үйл явдлын тойм:

09:00 цагт: ГХЯ-нд: Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дэх бага хурал эхэлнэ. Утас: 9912-8871. 8088-0700.

-Засгийн газар хуралдана.

11:00 цагт: ХЭҮК-д: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар гарсан болон УИХ-ын 2024 оны сонгуулиар гарч болзошгүй хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлнэ. Утас: 9902-8438.

13:00 цагт: Богд хааны музейд: “Internatiolnal awards-2024” болох талаар хэвлэлийн хурал зарлажээ.

14:00 цагт: Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх (Дашчойлон хийдийн ард)-д: “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын СЕХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх хурал нээлттэй болно. Утас: 9111-7815, 9900-7925.

15:00 цагт: ШУА-ийн Их сургууль (UMAS) албан ёсоор байгуулагдаж нээлтээ хийнэ. Утас: 9960-8771.

-“Органик Монгол” хөтөлбөр, Гидропоник тариаланчдын мэргэжлийн холбоо хамтран тариаланчид, хүнсний ногоочдод зориулсан танилцуулах нээлттэй өдөрлөгийг 21 аймагт зохион байгуулж байна. 6-р сарын 6-нд Дархан-Уул, 7-нд Сэлэнгэ аймагт болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *