|

Цасан шуурганаар амиа алдсан таван эмэгтэйн хоёр нь явган, хоёр нь машинтай хүүхдүүдтэйгээ явж байжээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 4-5-ний өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэсант суманд таван малчин эмэгтэй, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Сайн хөндлөн гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 261 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат иргэн С нь хоёр хүүхдийнхээ хамт явганаар мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11:04-ний өдрийн 22:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн С /45 настай, эмэгтэй/ хоёр хүүхдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 13:07 цагт иргэн С/45 настай, эмэгтэй/, Е/12 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус багийн “Майханы-Ар” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 15 км/-аас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Иргэн Г/17 настай, эрэгтэй/ нь малчин С-ийн гэрт эсэн мэнд очсон байсан.

Төв аймаг, Эрдэнэсант сум. Боргилт багийн “Хар чулуу” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 296 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат иргэн Б, Н нар 11.04-ний өдрийн 09:00 цагийн орчимд автомашинаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд орон нутгийн 5 иргэнтэй хамтран иргэн Б/43 настай, эмэгтэй/, Н/41 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:07 цагт тус багийн “Хар чулуутын дээд-Өндөр” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 15 км/-аас цогцсыг нь олсон. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлэг (7 алба хаагч, 1 автомашин)-ийг Эрдэнэсант сумын Угалзат багийн “Шар толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км/-аас буцаасан.

Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Уртын гол гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 291 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин А нь 11.04-ний өдрийн 19:00 цагт явганаар малаа хурааж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан.  Ар гэрийн хоёр морьтой иргэн тус сумын харьяат малчин А/35 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 09:00 цагт тус багийн “Уртын гол” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 500 метр/-аас цогцсыг олсон.

Төв аймаг, Эрдэнэсант сум. Баргилт багийн “Эрээн-Ухаа гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 302 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 11.04-ний өдрийн 20:00 цагийн орчимд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд, ар гэрийн 8 хүнтэй хамтран иргэн Б/42 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 06:00 цагт тус багийн “Эрээн-Ухаа” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 200 метр/-аас цогцсыг олсон.

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

4 Comments

  1. Ар гэрийхэн нь ямар оройтож дуудлага өгдөг юм бэ цаг маш их алдсан бншдээ. 🙏🙏🙏

    1. Site-ынхан дуудлага авсан өдрийг нь буруу бичсэн бна шүү, цогцос олсон цагаас хойш болгож бичсэн бна. Анхаарч засаасай билээ

  2. Gereesee 200han km gazar geheer yu ve.malaa hayaad gerluugee l zuglene bizdee.hetsuu um boljee

    1. Үзэгдэх орчин хязгаартай цасан шуурга болсон үед мал биш хүнээ л хамгаалах ёстой юм бна шүү малчид минь. Одоо үүнээс илүү хүйтэрнэ шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *