Зөөвч-Овоо төсөл: Монголчууд “эвдрэлгүй” уран олборлолтын аргыг хэрэглэнэ

МОНГОЛЧУУД ДЭЛХИЙН УРАНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ 12 ТОМ ТОГЛОГЧИЙН НЭГ

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын хамтын ажиллаггаанд хамаарах томоохон хэлцэл хийсний нэг нь Зөөвч-Овоо төсөл юм. 2023 оны 10 сарын 12-ны өдөр Элисэйн ордонд хоёр улсын ерөнхийлөгчийн дэргэд “Эрдэнэс Монгол” ХХК-ын захирал С.Наранцогт, Орана группийн гүйцэтгэх захирал Клод Имовен  нар Зөөгч-Овоо төслийн тогтвортой хөгжлийг баталгаажуулсан протокол байгуулсан. Уг протоколоор харилцан ашигтай хөрөнгө оруулалтын нөхцөлийг тохирсон ба гэрээг энэ ондоо багтаан хийхээр товлож байгаа бөгөөд төслийг хоёр улсын хамтарсан компани болох “Бадрах Энержи” компани хэрэгжүүлнэ.

Ураны олборлолтыг туршилтаар эхлүүлээд буй “Бадрах Энержи” компанийн 34 хувийг Монголын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “МонАтом” эзэмшдэг. Мөн Францын төрийн өмчит “Орано” компанийн хувь эзэмшлийн нэгдэл болон ажиллаж байна. 

Монгол улс нийт 200,000 тонн ураны нөөцтэй бөгөөд Дэлхийн ураны зах зээл дээрх 12 том тоглогчын нэг юм. Анх 1946 онд ураны хайгуулын ажлыг хийж байсан түүхтэй.  Харин өнөөдрийн ураны олборлолтын хувьд Францын төрийн өмчит компаний болох “Орана” 1997 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуулын ажлыг эхэлж байсан бөгөөд 2006 онд Дулаан-Уул, 2010 онд Зөөвч-Овоо ордыг илрүүлж байжээ.

Үүний дараа 2016 онд ашиглалтын 3 тусгай зөвшөөрлөө авч, 2018 оноос одоогийн ГДУО буюу Газар дор уусган олборлох үйлдвэрлэлийн туршилтийн барилгын ажлыг эхлүүлжээ.

Уг төслөөс Монгол улс жилд 95,5 сая ам.доллар нийтдээ 3,2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх бөгөөд АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолж байна.

МОНГОЛЧУУД “ЭВДРЭЛГҮЙ” УРАН ОЛБОРЛОХ АРГЫГ ХЭРЭГЛЭНЭ

Эвдрэлгүй уурхайлах арга буюу ГДУО: Газар доор уусган олборлох арга нь зэс, литий, калий зэрэг эрдсийг олборлох зорилгоор дэлхийн олон оронд (Австрал, АНУ, Орос, Казахстан, Хятад) ашиглаж байгаа олборлолтын арга юм. Дэлхий дээр олборлож буй ураны 50 гаруй хувийг ГДУО аргаар олборлодог. Энэ арга нь бага агуулгатай ураны ордыг олборлоход тохиромжтой. Мөн уурхайлан малтдаггүй, тоос шороо үүсгэдэггүй ба уурхайн хүнд машин механизм хэрэглэдэггүй, байгальд ээлтэй арга юм.

 

НЭГ ГРАММ УРАНЫ ЦӨМИЙН ТҮЛШ ХОЁР ТОНН НҮҮРС ШАТААСАНТАЙ ТЭНЦЭНЭ

Дэлхий нийт нүүрсний эрчим хүчнээс татгалзаж цэвэр эрчим хүчийг чухалчилж байна. Уран нүүрс шиг агаарын бохирдол үүсгэхгүйгээр цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг учраас дэлхийн нийтэд ураны хэрэгцээ ч цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа. Нэг грамм ураны цөмийн түлш хоёр тонн нүүрс шатаасантай тэнцүү эрчим хүч гаргах чадалтай юм.

БАЙГАЛЬ ОРЧИН, ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн туршилтын хугацаанд ил уурхай, хаягдлын далан, шороон овоолго үүсэхгүй, тэсэлгээ хийгдэхгүй учраас хүдрийн нуранги үүсэхгүй, олборлоход ус шавхахгүй буюу нэг усаа дахин дахин ашиглах технологитой. Говийн бүсэд уул уурхайн үйлдвэрлэл явуулахад ус маш том асуудал байдаг. Тэгвэл туршилтын хугацаанд бусад уурхайгаас 2-5 дахин бага ус ашиглаж байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, нэг ашигласан усаа дахин дахин ашигладаг бөгөөд малчдын ундны усыг огт ашиглахгүй, зөвхөн газрын гүнд урантай элсний усыг ашигладаг аж.

“Бадрах энержи” компанийн Цацрагийн супервайзер Д.БАТМАНЛАЙ: Байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд ямар нөлөөтэй байгааг төрийн байгууллагууд судалгаа, хяналтыг тогтмол хийж байсан. Малын эрүүл мэнд, хүний эрүүл мэнд олон улсын судалгааны байгууллагууд ч энэ төрлийн судалгааг хийж байна. Эцсийн дүгнэлтийг харахад “Бадрах энержи” компанийн Дорноговь аймагт явуулж буй үйл ажиллагаанаас болж ямар нэгэн мал, хүн амьтанд нөлөөлсөн зүйл байхгүй гэдэг нь нотлогдсон.

“Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал МАРК МЕЛЕРАД: Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдвал төслийн нийт хөрөнгө оруулалт 1,6 тэрбум ам.доллар. Мөн уулрхайн олборлолт явах хугацаанд 2 тэрбум ам.долларын татвар, хураамж Монгол Улсад төвлөрүүлнэ гэсэн тооцоолол байгаа. Мөн жил орон нутгийн нийгэм, эдийн засгийн дэмжсэн хөгжлийн хөтөлбөрүүдэд 1 сая ам.доллар хөрөнгө оруулахаар ажиллахаар төлөвлөж байна. Францад байгуулсан протоколын дагуу Монгол Улсын Засгийн газар давуу эрхийн хувьцаа эзэмшигч болохоор тохиролцсон. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалт хийхгүй, шууд олборлолт эхэлсэн  цагаас эхлэн 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг хүртээд явах тохиролцоод талууд хүрсэн.

“Эрдэнэс Монгол” компанийн захирал С.НАРАНЦОГТ: Бид Оюутолгой компанитай 34 хувийн энгийн хувьцаа эзэмшсэн. Энгийн хувьцаа эзэмшигч нь хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж, төсөл ашигтай болж байж ногдол ашиг авдаг, мөн АМНАТ-аа 5 хувиар тогтоосон байсан учраас үр ашиг багатай байсан. Тийм өмнөх том төслүүд дээр хийж байсан алдааг энэ удаад давтахгүй байх, АМНАТ-аас 10-19 хувь, төсөл ашигтай, ашиггүйгээс үл хамаарч бүтээгдэхүүн борлуулагдсан цагаас эхлэн ногдол ашгаа авах зохицуулалтыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгахаар төлөвлөж байна.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *