Монгол Улсад орсон шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 73 хувиар нэмэгджээ
Монгол Улсад орсон шууд хөрөнгө оруулалт 2024 оны эхний улиралд 885 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 73 хувиар буюу 374 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Үүнээс:
- Нийт хөрөнгө оруулалтын 79 хувь буюу 698 сая ам.доллар нь уул уурхайн салбарт,
- Найман хувь буюу 75 сая ам.доллар нь мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарт,
- Зургаан хувь буюу 54 сая ам.доллар нь худалдааны салбар,
- Гурван хувь буюу 26 сая ам.доллар нь санхүү, даатгалын салбарт,
- Үлдсэн дөрвөн хувь буюу 32 сая ам.доллар нь тээвэр, мэдээлэл, холбоо, барилга зэрэг бусад 15 салбарт орсон байна.